МОНГОЛ ДАРХАН - Шинэ бичлэгүүд http://mongoldarhan.blog.banjig.net Банжиг Блог нь Монголын хамгийн том Блог сайт юм. mn-mn Banjig.Net Sat, 06 Feb 2010 13:53:25 +0800 http://blogs.law.harvard.edu/tech/rss Banjig.Net Feed Generator info@banjig.net support@banjig.net Банжиг Блог http://blog.banjig.net/images/headlogo.gif http://blog.banjig.net <![CDATA[Самбуу дархны бүтээсэн домбо "Боль, боль" гэж хүн ичээдэг байжээ]]> http://mongoldarhan.blog.banjig.net/post.php?post_id=367150 Эрдэнжавын Самбуу хэмээх алдартай дархан хүн одоогийн Баянхонгор аймгийн Жинст сум, хуучнаар Сайн ноён хан аймгийн Ламын гэгээн шавийн нутагт 1829-1891 оны үед амьдарч байжээ. Түүний онцгой билиг авьяасыг үнэлж Ламын гэгээн дэргэдэх дархнаараа ажиллуулж байсан ба энэ хүний бүтээсэн 1.2 метр цагаан ногоон Дарь эх бурхан cop бүтээл нь бөгөөд Монголын нэртэй дархчуулын урласан бурхадтай эн зэрэгцэхүйц бүтээл ажээ. Эдгээр бурхад нь хэмжээний хувьд сүрлэг товируун, энгийн төв хийцтэй, уран сайхны төгс шийдэлтэй зэргээрээ нэн өвөрмөц гэнэ. Харамсалтай нь 1930-аад онд Ламын гэгээний хийдийг нураан түйвээхэд хоёр Дарь эхийг худаг дотор нууж авч үлдсэнээс мөрний лянхуа, хөлний удвал цэцэг, хүзүүний гоёл зэрэг нь унаж үгүй болжээ. [...]]]> Sat, 06 Feb 2010 13:53:25 +0800 http://mongoldarhan.blog.banjig.net/post.php?post_id=367150 <![CDATA[Дэд эрдэмтэн, хүндэт профессор Н.Чагнаа: Мөнгөжүүлсэн бүтээгдэхүүн шинэ ханиадаас сэргийлнэ]]> http://mongoldarhan.blog.banjig.net/post.php?post_id=295955 Дэд эрдэмтэн, хүндэт профессор Н.Чагнаа: Мөнгөжүүлсэн бүтээгдэхүүн шинэ ханиадаас сэргийлнэ

Мөнгөний уусмалын талаар судалгаа, шинжилгээ хийж, амьдралд хэрэгжүүлж яваа цөөн эрдэмтэний нэг нь Н.Чагнаа гуай юм. Дэд эрдэмтэн, хүндэт доктор тэрбээр мөнгө хүнд яагаад хэрэгтэй талаар ийн ярьж байна.

-Манай улсын хувьд мөнгөжүүлсэн уусмалын ач холбогдолын талаар судалсан, практикт нэвтрүүлж  яваа цор ганц хүн бол яах аргагүй та. Гэвч иргэд мөнгө хүний биед яагаад хэрэгтэй талаарх мэдээллээр хомс юм?
-Мөнгөжүүлсэн уусмал, бүтээгдэхүүний хэрэглээг дэмжих, хэрэглэгчдэд мөнгөний ач холбогдолын талаарх мэдээлэл хүргэх ажил үнэхээр манай улсад дутмаг байна. Дан ганц би мөнгөний ач холбогдлыг судалж баталсан хэрэг биш шүү дээ.


Олон улсын эрдэмтэн судлаачид баталж өдгөө мөнгөжүүлсэн бүтээгдэхүүн өргөн хэрэглэж байна. Би ганц жишээ дурдъя. Эмчилгээнд антибиотик давамгайлж байсныг эцэс болгоход 1978 онд “Научный дайджест” сэтгүүлд нийтлэгдсэн “Мөнгө микробтой хамгийн хүчтэй тэмцэгч” гэсэн өгүүлэл чухал үүрэг гүйцэтгэсэн гэж боддог.  Мөнгөний уусмалаар олон өвчинг үр дүнтэй эмчилсэн шүү дээ.

Тухайлбал, үү, улаан үү, ДОХ, мухар олгой, нүд, чих, хамар хоолой, ходоод гэдэс, давслаг булчирхай зэрэг бүх эрхтэний үрэвсэлт өвчин мөөгөнцөр,  цусан халдвар, хатиг, сахарын шижин, цус цайх, вирусийн паразит халдвар гээд олон өвчинг эмчлэхэд хэрэглэсэн байдаг. Вашингтоны их сургуулийн мэс заслын тасгийн эрхлэгч асан Карл Мойер түлэгдэлттэй өвчнийг эмчлэхэд амжилт гаргаж “Гранпри” шагнал авч байсан гээд дэлхийд мөнгөний уусмалын ач холбогдлыг мэдэж өргөнөөр ашиглаж байна.

-А хүрээний Н1N1 гэсэн вирүсийн айхтар өвчин манай улсыг түгшээж байна. Мөнгөний уусмал эмчлэх юм биш биз дээ?

[...]]]> Mon, 09 Nov 2009 12:22:32 +0800 http://mongoldarhan.blog.banjig.net/post.php?post_id=295955 <![CDATA[Ё.Бадарч: Дарьганга хийц дахин давтагдашгүй урлалын бүтээл юм]]> http://mongoldarhan.blog.banjig.net/post.php?post_id=289512

Ё.Бадарч: Дарьганга хийц дахин давтагдашгүй урлалын бүтээл юм


Алтан-Овооны уран зургийг хоймортоо байрлуулсан албан байгууллага, айл өрх Сүхбаатар аймагт цөөнгүй байдаг. Аливаа баяр ёслолын бэлэг дурсгалын дээдэд Алтан-Овооны зураг, алд цэнхэр хадгийн хамтаар залрах нь олонтаа. Хүн бүхний сэтгэлд нийцсэн тэр зургийг урлан бүтээгч нь  зураач Ёндонгийн Бадарч  гэдгийг ч манай аймгийнхан андахгүй. Тэрбээр харин сүүлийн үед хөшөө дурсгал босгох ажилд оюун ухаанаа зориулж явна.  Баруун-Урт суманд гэхэд л  Алунгуа эхийн болон морин хуурын хөшөөт цогцолбор, “Хамгийн дундаас онцгой” дууны суварга барьж босгожээ.


Зураач Ё.Бадарч  хуучин Хонгор сумын төвд “Үхэр уяа” хэмээх намхаан толгойн арын  дэрст хондонд төрсөн гэдэг. Төрж өссөн Онгон таван булаг, Өргөө таван толгойг  ямагт сэтгэл зүрхэндээ тээж явдаг нэгэн.  Угийн зураг зурах хүсэл сонирхолдоо хөтлөгдөн дөчөөд жилийн тэртээд аймгийн Урчуудын салбарт дагалдан зураачаар орж бийр будагтай хутгалдаж зургийн ертөнцөд хөл тавьснаас хойш  тэр л замаасаа хазайсангүй. Түүний уран бүтээлийн гол сэдэв нь эх нутаг, үзэмж тансаг байгаль, Дарьганга ардын ёс заншил, ахуй амьдрал ажээ.  Тэгээд ч  үзэмж төгс  уул усыг  уран зурагтаа амилуулан буулгаж “Дарьганга-1”,”Дарьганга-2”, “Дарьганга-3” гэсэн бүтээлийн цуврал үзэсгэлэнгээ орон нутагтаа болон нийслэл хотод гаргасан байна.

Сүүлийн үед Дарьгангын яруу найрагч Д.Гомбожав, Г.Мэнд-Ооёо, О.Дашбалбар, Д.Нямсүрэн нарын  болон нутгийнхаа алдарт бөхчүүдийн хөрөг, хурдан морьдын зургаар урын сангаа баяжуулжээ.
Зураач Ё.Бадарч Дарьгангын мөнгөн урлал, нэрт уран дархчуудын талаар сүүлийн хорь гаруй жил судалгаа хийж  “Дарьганга хийц” гэсэн нэгэн  ховор сонин номыг хэвлэлд бэлтгээд хэдэн жил болж байна. Тиймээс ч энэ удаад Дарьгангын мөнгөн урлал болоод Дарьганга хийцийн талаар тухалж ярилцсан юм.

-Дарьганга нутгийн мөнгөн урлалын үүсэл хөгжил хэдий үеэс эхтэй вэ?   
 
[...]]]>
Tue, 03 Nov 2009 16:53:04 +0800 http://mongoldarhan.blog.banjig.net/post.php?post_id=289512
<![CDATA[Буриадын Жамбал дархан]]> http://mongoldarhan.blog.banjig.net/post.php?post_id=285522 ОХУ-ын Буриад улсын ардын зураач, уран бүтээлч, дархан Булат Гэндэнович Жамбалов гэдэг хүний бүтээлүүд гэнэ дээ.

Уг нь сайт нь ажилладаг байсан ажиллахаа байчихаж. http://www.zhambalov.ru хаягаар ажилладаг болохоор нь орж сонирхоорой. Маш олон бүтээлтэй хүн байна лээ. Эмэгтэй хүний үсний даруулга, ээмэг бөгжийг үнэхээр олон янзын хувилбараар, аргагүй л гараа гаргаж урласан байна.

]]>
Fri, 30 Oct 2009 16:43:21 +0800 http://mongoldarhan.blog.banjig.net/post.php?post_id=285522
<![CDATA[Гурвалжин ертөнц үзэсгэлэн]]> http://mongoldarhan.blog.banjig.net/post.php?post_id=209858

Монголын Урчуудын Эвлэлийн үзэсгэлэнгийн их танхим Арт галерейд “Гурвалжин ертөнц” үзэсгэлэн 6 сарын 18-нд нээгдлээ. Тус үзэсгэлэнг Монголын Урчуудын эвлэлийн шагналт барималч Л.Гантөмөр, А.Өлзийбаяр, П.Цогтбаатар нар хамтран гаргаж байгаа юм байна.Үзэсгэлэнгийн танхимд тавигдсан үзмэрүүдээс таалагдсан бүтээлээ худалдан авах боломжтой юм билээ. Монголчуудаас илүү гадаадыхан  их сонирхож үзэж, худалдан авалт хийж байлаа. Үзэсгэлэнд “Хатан”, “Талын найраг”, “Гэр бүл” зэрэг Монголын ахуй соёлыг харуулсан 60 орчим бүтээл тавигджээ. Монголын уламжлалт ахуй соёлын төлөөлөл аргамаг хүлэг, алтан ургийн хатад, талын баатар эрийг мод чулуу зэс хайлшаар бүтээсэн нь үзэгчдийн сонирхлыг ихэд татаж байсан.  Барималч Л.Гантөмөр хэмжихүй ухаанаар бүтээлээ урладаг бол П.Цогтбаатар XIII-XIV зууны нэрт хүмүүсийг дүрслэн харуулсан байлаа. Харин барималч Өлзийбаатар бүтээлээ модоор урласан байсан бөгөөд түүний баримал бусдынхаасаа эрс ялгагдаж байв. Надад Гэр бүл хэмээх модон бүтээл, тэр гараа алдлаад дээшээ хараад орилж байгаа эр хүнийг дүрсэлсэн бүтээл хамгийн их таалагдсан. Ертөнцийн сонин хачинг гурван өөр өнцөгөөс, гурван сэтгэлгээ, гурван өөр арга барил, ур ухаанаар илэрхийлж гаргасан үнэхээр сайхан үзэсгэлэн болсон байна билээ. Сэтгэл сэргээж, нүд баясгах үзэсгэлэн энэ сарын 25-ныг дуустал үргэлжилэнэ гэсэн шүү. Цаг зав гаргаад ороод үзэхэд илүүдэхгүй шүү. Үзэсгэлэн үзээд ядарвал гараад цаахан талд нь байдаг грийн ландаас шингэн талхаар сайхан цэнэг авч болж байна лээ шүү. Гэхдээ уржигдар гадаа хүйтэн байсан шүү.

 

]]>
Sat, 20 Jun 2009 18:31:09 +0800 http://mongoldarhan.blog.banjig.net/post.php?post_id=209858
<![CDATA[Төвдийн Пүрэв дархан]]> http://mongoldarhan.blog.banjig.net/post.php?post_id=206761 Төвдийн Лази шяньд мужид амьдрах 55 нас Пүрэв дархан өөрийн өвөг дээдсээс өвлөн үлдээсэн Төвд хутга хийх технологиор Төвд хутга хийдэг орон нутгийн нэртэй дархан хүн.

[...]]]> Mon, 15 Jun 2009 09:54:47 +0800 http://mongoldarhan.blog.banjig.net/post.php?post_id=206761 <![CDATA[Богдын хүрээний уран Дармаа]]> http://mongoldarhan.blog.banjig.net/post.php?post_id=190668 Балбаж хийдэг Балбын дархныг oдоо уран хэмээн даян дэлхийд дуурсан ярихад Монгол дархны vнэн дvр хаа нэгэнтээ, тvvний цаана нуугдан хоцрох мэт санагдана. Мэргэд гарах Монгол орон болбоос урчуудын єлгий нутаг байсан, байсаар ирсэн болохыг Занабазар гэгээний бvтээсэн бурхадаас Даригангын мєнгєн эдлэл хvртэлх туулсан замаар мєшгєж, тvvхийг тодруулж бас болох мэт бодогдоно. Ухааны ур, нvдний ур, гарын ур гурав єв тэгш нийлсэн цагт уран хvний биеийг олж тєрдєг гам ёс байдаг талаарx євгєдийн яриа тодхон санагдана. Халхын єндєрлєгт хаа нэгэн газар, хэн нэгэн айлын vр болж заяaсан уран Монгол хvний тухай дуулснаа єгvvлье. Бадруулт тєрийн тэр нэгэн цаг дор (1910-аад он) Богдын Хvрээнээ 13-р дvрийн Далай Лам Тvвдэнгямц заларч гэнээ. Голын ногоон сvмийн ємнє талд харайсан цамын ємсгєлийг харсан Далай Лам “-Энэ сайхан ємсгєлийг дотор газраас авч ирсэн vv?” хэмээн айлджээ. “-Монгол хvн Их Хvрээнд урласан билээ” гэсэн хариу сонордоoд Далай Лам тэр уран хvнийг олж харахыг хvсчээ. Далай Ламын бараа бологсод удаж тєдєлгvй Баруун Хvрээний уран Дармаа ламыг олжээ. Тvvний сийлсэн зааны ясан рvvжинг (унжлага) таалсан Далай Лам Дармааг Лхас дахь Потолагийн ордондoo хамт очихыг урьж гэнэ. Далай Ламын айлдсан лvндэн болохоор “vгvй” гэсэн vг хоолойг нь давсангvй, дагаад Лхас явахаар болсон гэнэ. Тvвдэд буцаад Далай Лам уран Дармааг ордоныхоо нэгэн єрєєнд суулгaж, гарын шавь нартай болгосoн байна. Далай Ламын ордонд очоод уран Дармаа олон сийлбэр хийж єргєсєн ажээ. Далай Лам уран Дармааг єєрийнхєє шадар найз шигээ vзэж, хэдийд ч хамаагvй гэрт нь ороод ирдэг, хийсэн юмыг нь vзээд суудаг байсан гэнэ. Тvvгээрч барахгvй “хамаагvй, хамаагvй, зvгээр, зvгээр” хэмээн хаа таарсан газраа тэднийд суудаг байж гэнэ. Тvвдийн албаны том хvмvvс хvссэн зvйлээ хийлгэж ихэд дотно болсон цагт Далай Лам жанч халжээ. Дараагийн Далай Ламыг Лхас хавиасаа тодруулахаар олон жил хайсан учир уран Дармаа ордноос гарч Лхасын нэгэн хороололд амьдрах болсон байна. Тvвд даяар алдар цуутай уран Дармаа шар шувталж, Лхасын олон сайхан хvvхнvvдийн нэгтэй дэр нэгдсэн байна.

[...]]]> Thu, 21 May 2009 16:02:31 +0800 http://mongoldarhan.blog.banjig.net/post.php?post_id=190668 <![CDATA[Д.Энхдаваа: Энэ тамгыг дарах биш, дарагддаг юм]]> http://mongoldarhan.blog.banjig.net/post.php?post_id=189679 “Аливаа зүйлд хувь зохиол бий гэдэгт би итгэдэг. Төрийн тамгыг урла гэж бурхан надад даалгасан байх”. Дархан Дамбийн Энхдаваа ийн хэлсэн.

Түүний урласан гангаар сийлсэн хас эрдэнийн энэ тамган дээр “Мөнх тэнгэрийн хүчин дор Их Монгол улсын Далай хааны зарлиг ил болон иргэн дор хүрвээс биширтүгэй, аюутугай” гэсэн бичээс бий. Энэ бол 1246 онд Гүюг хаанаас Ромын пап IV Иноцентэд илгээсэн бичиг дэх тамганы дардас юм.

Түүнчлэн Чингис хааныг нас барсны дараа түүний хүү Тулуй нэг, Өгөөдэй хаан 13 жил хаан суусан байдаг. Харин Өгөөдэйг нас барсны дараа хатан нь хэсэг хугацаанд төр хамаарч байгаад хүү Гүюгтээ хаан ширээг шилжүүлжээ. Энэ үед монголчууд дан гадагш хандсан бодлого явуулж байсан тул төрийн тамга үрэгдэх учиргүйгээр барахгүй Гүюг хааны барьж байсан энэ тамга Чингис хааных гэх үндэслэл бий.
“Урлан” булангийхаа зочноор ДУДС-ийн багш Д.Энхдавааг урилаа.

-Танд энэ тамгыг хийх санаа яаж төрөв өө?
-1986 онд Украинд сурч байхдаа Плано Карпинийн “История и Монголов” номыг уншсан юм. Тэгээд л энэ талаар нэлээд судалгаа хийх болсон. Манай эрдэнэсийн санд хадгалагдаж буй алт, мөнгөн тамганы хайрцаг, бас Богдын болон Үндэсний музей дэх тамга, тамганы хайрцаг, Манжийн үеийн морины эмээл дээр авч явдаг тамганы авдар зэрэг түүхийн дурсгалт зүйл цөөнгүй бий.
Тамга хийх ажлаа үндсэндээ есөн жилийн өмнөөс эхэлсэн дээ. Энэ хооронд БНХУ-д металл дизайнерийн мэргэжлээр хоёр жил суралцсан. Хамгийн их цаг зав зарцуулсан нь тамганы ул байлаа. Эхлээд 16 кг цул ган болд төмрийг хөөрөгдөн халааж үдшийн бүрэнхийд гэрэлтэх улаан төдий болмогц уяраалтыг зогсооно. Ингээд хөрөх үед нь торгон эсгүүрээр зураглалыг гаргаж, энэ дагуу хөрөөдөх, хасуурдах, цоолох, сийлэх  зэрэг аргыг хэрэглэн тамганы үндсэн эхийг гаргасан.  Дараа нь хэмжиж үзэхэд яг найман кг болсон байсан.

-Яагаад заавал гангаар хийх ёстой гэж?
-Ган биш алтаар урлачихвал төр солигдохоор хайлуулаад үгүй хийчихнэ биз дээ. /инээв/
Төр улс дэлхий ганхаж,  галав юүлэвч бат мөнх оршихын бэлгэдэл болгож ингэж бүтээсэн хэрэг. Тэгээд ч энэ тамганы дардасны жин нь гэхэд бараг есөн кг хүрэх болохоор ганц хүн тэр бүр өргөж дийлэхгүй. Бас ийм хүнд болохоор энэ тамгыг дарах биш, өөрөө аяндаа дарагддаг юм.

[...]]]> Tue, 19 May 2009 18:08:48 +0800 http://mongoldarhan.blog.banjig.net/post.php?post_id=189679 <![CDATA[Мөнгөн эдлэл сарын тэмдгийг хэвийн болгоход туслана.]]> http://mongoldarhan.blog.banjig.net/post.php?post_id=177787

Сүүлийн үөд охид хүүхнүүд мөнгөн эдлэлийг илүүд үзэх болсон. Алтан эдлэл мөнгөн гоёлд байраа тавьж өгөх дургүй байгаа ч гэсэн охид хүүхнүүд гоёл чимэглэлдээ мөнгийг илүү хэрэглэх болсон. Гэхдээ бүсгүйчүүд одоо л мөнгөн эдлэл сонирхоод байгаа юм биш.

Бүр дээр үөэс эхлэн мөнгийг илүүд үздэг байсан. Мөнгөн эдлэл нь эмэгтэй хүний хүмүүжил зөн билэг, сэтгэл хөдлөлийг билэгддэг. Нэн ялангуяа бүсгүй хүний сэтгэлийн дотоод хүчийг нэмэхэд мөнгө тусладаг. Ийм ч учраас эмэгтэй хүн мөнгөн эдлэлийг хэрэглэхэд зөвхөн гоөл чимэглэлийн утгаараа биш өөр мөнолон талын ашигтай юм байна. Түүнээс гадна мөнгө нь сэрүүцүүлэх сэтгэгдэл төрүүлдэг учраас зуны улиралд зүүвэл илүү зохимжтой.

[...]]]> Tue, 28 Apr 2009 17:32:26 +0800 http://mongoldarhan.blog.banjig.net/post.php?post_id=177787 <![CDATA[Сонин хоббитой нөхөр]]> http://mongoldarhan.blog.banjig.net/post.php?post_id=168122 "МН 25" телевизийн "Үүргэвчтнй аялал"-н Ганхүүг  "Шар айраг" хамтлагийн дуучин, ИЗН-ын лидер гишүүн гэдгээр нь хүмүүс сайн мэднэ. Үүргэвчээ үүрээд цуг аялдаг байсан найз Алтай нь УИХ-д ороод суучихсан болохоор мань хүн ганцаардсан уу Хойд мөсөн далай тийш хүлгийн жолоо залан Антрактидийн ноён оргил дээрээс ерөнхийлөгчтэй утсаар ярьж өөрийгөө нилээн рекламдаад авсан. Аялна, улс төржинө, хамтлагт дуулна, компанийн захирлын алба хашна, ууланд авирна, усанд шумбана гээд төрөл бүрийн авьяастай тэр их хачин хүн гэнэ шүү. Дээд зиндаанаас траншей хүртэл найзтай гэх тэр эрэгтэй хүний бараг бодол төрөх байх. Гэвч тэрээр янз бүрийн хэлбэр хийцтэй бөгж харахаараа  нүдээ салгаж чадахаа больдог гэнэ.  Сонин хоббитой энэ нөхрийн цуглуулганд алт мөнгө цайр зэс гууль бүр модон бөгж хүртэл байдаг гэнэ шүү. Саяхан антрактид явж ирээд цуглуулгандаа “Алтан таяг” нэмсэн  сурагтай байсан.  Найзууд нь  түүнийг элдэвтэй, эгдүүтэй, эгэл бус  амьтан шүү гэж хошигнон ярьцгаадаг юм  билээ. Ёстой л элдэвтэй сонин  хүн юм даа.

 

Эх сурвалж: Монголчуудын амьдрал сонин

]]>
Fri, 10 Apr 2009 12:58:00 +0800 http://mongoldarhan.blog.banjig.net/post.php?post_id=168122