
Монголын Урчуудын Эвлэлийн үзэсгэлэнгийн их танхим Арт галерейд “Гурвалжин ертөнц” үзэсгэлэн 6 сарын 18-нд нээгдлээ. Тус үзэсгэлэнг Монголын Урчуудын эвлэлийн шагналт барималч Л.Гантөмөр, А.Өлзийбаяр, П.Цогтбаатар нар хамтран гаргаж байгаа юм байна.Үзэсгэлэнгийн танхимд тавигдсан үзмэрүүдээс таалагдсан бүтээлээ худалдан авах боломжтой юм билээ. Монголчуудаас илүү гадаадыхан их сонирхож үзэж, худалдан авалт хийж байлаа. Үзэсгэлэнд “Хатан”, “Талын найраг”, “Гэр бүл” зэрэг Монголын ахуй соёлыг харуулсан 60 орчим бүтээл тавигджээ. Монголын уламжлалт ахуй соёлын төлөөлөл аргамаг хүлэг, алтан ургийн хатад, талын баатар эрийг мод чулуу зэс хайлшаар бүтээсэн нь үзэгчдийн сонирхлыг ихэд татаж байсан. Барималч Л.Гантөмөр хэмжихүй ухаанаар бүтээлээ урладаг бол П.Цогтбаатар XIII-XIV зууны нэрт хүмүүсийг дүрслэн харуулсан байлаа. Харин барималч Өлзийбаатар бүтээлээ модоор урласан байсан бөгөөд түүний баримал бусдынхаасаа эрс ялгагдаж байв. Надад Гэр бүл хэмээх модон бүтээл, тэр гараа алдлаад дээшээ хараад орилж байгаа эр хүнийг дүрсэлсэн бүтээл хамгийн их таалагдсан. Ертөнцийн сонин хачинг гурван өөр өнцөгөөс, гурван сэтгэлгээ, гурван өөр арга барил, ур ухаанаар илэрхийлж гаргасан үнэхээр сайхан үзэсгэлэн болсон байна билээ. Сэтгэл сэргээж, нүд баясгах үзэсгэлэн энэ сарын 25-ныг дуустал үргэлжилэнэ гэсэн шүү. Цаг зав гаргаад ороод үзэхэд илүүдэхгүй шүү. Үзэсгэлэн үзээд ядарвал гараад цаахан талд нь байдаг грийн ландаас шингэн талхаар сайхан цэнэг авч болж байна лээ шүү. Гэхдээ уржигдар гадаа хүйтэн байсан шүү.



Сэтгэгдэлүүд:
Гадуур явжийгаад энэ сайхан үзэсгэлэнг үзэж амжсангүй.
Сэтгэгдэл үлдээх: