МОНГОЛ ДАРХАН

Миний эх орон мөнгөн эрдэнийн билээ

Саваа дvvрэн мэлтэлзэх Онон, Хэрлэнгийн урсгал
Сартай шөнөөр ажихад мөнгөн хээтэй байв
Саалийнхаа дээжийг өргөж, аянд хvvгээ vдсэн
Санаа нь сvv эхийн, цацлын халбага мөнгөн байв
Саатаж алсад суугаад аавдаа очиж золговол
Санасан эцгийн зэхсэн эмээл мөнгөн байв
Эцгийн зэхсэн эмээл нь мөнгөн
Ээжийн цацлын халбага нь мөнгөн
Сар наадсан ус нь мөнгөн
Сархад мэлтэлзсэн хундага нь мөнгөн
Миний эх орон мөнгөн эрдэнийн билээ

/П.Бадарч "Есөн эрдэнийн орон" шүлгээс/






Хөөрөг

Хүн төрөлхтөн анх 16-17 дугаар зууны үед хамрын тамхи гээчийг бий болгожээ. Навчин болон хамрын тамхи 16-р зууны сvvлээр португал, испанийн далайчид, худалдаачид, шашны зvтгэлтнvvдээр дамжин Филипинээс эхлэн Японоор дамжин тус бvс нутагт тархсан гэж судлаачид vздэг.  17-р зуунд тэндээсээ зvvн хойд хятад, солонгос монгол руу тархсан гэж бичигдэх нь нь ч бий.   Хятадууд хамрын тамхиа хийх савыг  тєрєл бvрийн хэлбэр хийцтэйгээр хийх болж, vvндээ шил, шаазан гэх мэт тєрєл бvрийн материалуудыг ашиглан яваандаа урлаг, гоёл чимэглэл талаасаа их хєгжин дэлхий нийтээр Chinese snuff bottle гэсэн нэрээр мэдэгдэх болсон. Хятадын Гуанжоу, Бээжин, Шанду, Ляонин мужууд, Тvвд , Монголд хєєргийг хийж ихэд хэрэглэх болсон бєгєєд Тvвдэд янз бvрийн металлаар , Хятадын Ляонин мужид гартаамаар хийх нь их  байжээ.
Монголчуудын хувьд 
амар мэндээ мэдэн хєєрєг солилцон тамхилах ёс  дээр үеэс бий  болжээ.Хөөрөг нь хөгжлийнхөө явцад тухайн хүнийхээ зэрэг дэв, зиндааг тодорхойлдог хэрэгсэл болжээ. Монгол хєєрєг хийц загварын хувьд хятад юм уу бусад улсын хєєрєгнєєс ялгагдах онцлогтой болсон байдаг. Монгол хөөрөгийг үнэлэхэд түүний толгой, нуух, халбага, ухалт,хэлбэр, чулууны бүтэц, нас, хэн хэрэглэж байсан түүх зэрэг нь нэн чухал байдаг.
Түүхэн хөгжлийн эхэн үед хөөрөг дугуй хэлбэртэй байсан нь аажимаар өөрчлөгдөж өнөөгийн хэлбэрт иржээ. Хөөргийг хийхдээ чулууг усан өрмөөр засч хийдэг. Тиймээс чулууг чулуу биш ус дийлдэг гэсэн үг гарсан болов уу.
Монголчууд єєрийн нутагт байдаг хагас vнэт, гоёл чимэглэлийн чулуунуудыг хєєрєг хийхэд єргєн ашигласан байдаг. Yvнд чvнчигноров, гартаам, мана, хаш зэрэг олон тєрлийн чулуунууд орох бєгєєд сvvлийн vед манайд байдаггvй чулууг авчруулан хєєрєг хийлгэх болсон байна.

Гартаам мана




Баячууд цагаан өнгийн хөөргөөр гоёсон хэвээр байна. Хаш хөөрөг бусад үнэт чулуунаас хатуулгаараа илүү. Мөн байгаль дээрээс тэр бүр томоороо нь олборлох нь ховор. Байлаа ч хөөрөг хийх хэмжээнийх нь тун бага. Тиймээс өнгө сайтай, хатуулаг чанараараа, ховор нандин байдгийнхаа хувьд үнэтэй. Хаш эдэлдэг хүний яс хугарч бэртдэггүй гэж ярьдаг.
Шүрэн хөөрөг
Хаштай адил үнэтэйд тооцогдох хөөрөг бол шүрэн хөөрөг. Шүрээр голдуу сийлбэртэй хөөрөг хийдэг байжээ. Шүрэн хөөргийг голдуу эмэгтэйчүүд барьдаг байжээ. Шүрэн эдлэл хэрэглэдэг хүний бамбай өвчилдөггүй юм байна.
Мана хөөрөг
Мана чулууны хувьд олдоц ихтэй, энэ чулуугаар хийсэн хөөрөг олон байдаг тул төдийлөн үнэ хүрдэггүй. Энэ утгаараа ч тэр үү ийм хөөргийг жирийн иргэд илүүтэй барьдаг. Манан хөөргийг барьдаг хүн хэзээ ч саа өвчин тусдаггүй гэж ярьдаг. Саа өвчин тусч ам, нүүр нь муруйсан хүн гартаам хөөргөөр нүүрээ зөөлөн үрсээр эдгэсэн тохиолдол байдаг байна.
Чүнчигноров хөөрөг
Чүнчигноровыг монголчууд доржплам гэж нэрлэх нь бий. Хүний биед үүссэн элдэв яр, шархыг чүнчигноровоор үрж эдгээдэг домтой. Хуучны улсуудын хэлсэнээр мэдрэлийн цочмог өвчинөөс үүссэн могой яр, сум яр өвчин эмчлэгдэхгүй үхэх тохиолдол гарч байжээ. Энэ үед жинхэнэ сайн чанарын чүнчигноров хөөргөөр эмчилдэг аж.
Сүүжин хөөрөг
Гаднаас нь харахад шилтэй адил тунгалаг өнгөтэй энэ хөөргийг дотор сүүж, үстэй сүүж, манатай сүүжин хэмээн олон ангилдаг байжээ. Энэ хөөргийг барьсан хүн хөөргөөрөө нүдээ илвэл нүдний хараа сайжирдаг гэж ярьдаг.
 
11 сард хийсэн...
Хэдэн хоног блогтоо салхи оруулах завгүй ажил ихтэй байлаа. Оруулах бүтээл ч байсангүй.  Манай хэдэн нөхдүүд ч амралтаа аваад хөдөө гадаа явж байгаад саяхан ирцгэээлээ. Бөөн эрч хүч болсон дүү нар маань ажилдаа ханцуй шамлан ортол асуудал ургалаа. Хэд хоног чих амар байсан айлууд хэл ам гаргаж эхлэв. Өдөр шөнөгүй, өглөө оройгүй алх дөш нүдээд амьтан хүний амгалан тайван байдал алдагдуулаад байна гэсэн шалтгаанаар ажлын байрнаасаа хөөгдлөө. Өөр байр хөлслөхөөр мөн л хэд хоноод хөөгдөнө. Шинээр ажлын байр барих ажил гарлаа. Хэдэн хоног үрсэний эцэст 4-н тал юм босгожээ. Одоо ч манай хэд бор гэртээ богд, хар гэртээ хаан гэдэг шиг дураараа нүдэх боломжтой болжээ. Санасан бүхэн нь сэтгэгчилэн бүтэж, бүтээсэн болгон нь .... ойлгомжтэй биз дээ. Ингээд 11 сард хийсэн нэг аяга, бүс орууллаа. Санал сэтгэгдэлээ харамгүй бичээрэй.









Ухаан, нvд, гарын ур гурав
     Манай дархчуул эрт дээр vеэс ямар ч зvйлийг ганцхан хувь vйлддэг байсан. Тэр нь хэзээ ч дахин давтагддаггvй. Гэтэл сүүлийн үед хятадууд монгол vндэсний хээ угалзыг дуурайлгаад хэв vйлдвэрлээд л тvvнийг нь манай дархчуул авчраад хэдхэн хормын дотор ээмэг, бєгж цутгаад гаргачихдаг болжээ. Хэв цутгадаг хvмvvсийг дархан гэдэггvй. Гурван ур нь жигдэрсэн хvнийг дархан хүн гэдэг.Ухаан, нvд, гарын ур гурав жигдэрч байж дархан болдог гэлцдэг.Орчин цагийн дархчуул хуучны уламжлалыг авч vлдэх хэрэгтэй. Гэхдээ шинэлэг зvйлийг нэвтрvvлж орчин үетэйгээ хөл нийлүүлэн элит бvтээл гаргах хэрэгтэй байна. Цаг хугацаа эргэж ирэхгүй шүү дээ. Өнөөдөр хийсэн бүтээл бидний хэдэн үеийн дараа мөн л хуучны эд, эртний эдлэл болно.


4 хос аяга



Үр хүүхдүүдэдээ өвлүүлэх үнэтэй сайхан эд



Нацагдорж буюу зөрсөн очир нь эрэгтэй хүнд байхад өлзийтэй гэдэг

  Мартын 8-нд эхнэртээ ийм бэлэг өгвөл яах вэ?

Дөнгөж сая урлаж дууссан бүтээл
Дөнгөж сая урлаж дууссан бүтээл

    Хэд хоног сууж байж сая хийж дууссан хоёр аяга орууллаа. Сонирхож байгаа хүн байвал холбоо бариарай. Дээр үеийн хуучны үндсэн тагш, том аяганд 9 лан, жижигт нь 5,5 лан мөнгө орсон. Яг том шиг нь хэмжээтэй хээтэй ганц мөнгөн аяга МБ их дэлгүүрт 1,3 сая гэж байгаа. Энэ 2-ыг нийлүүлээд үүнээс доогуур үнэнд өгнө шүү. Намрын дунд сарын шинийн 17 болох ойртож байна. Найз нөхөд, ах дүүдээ өгөх сайхан бэлэг. Эдийн сайныг эдлэж яв. Хүлгийн сайныг унаж яв. Хүний сайнтай нөхөрлөж яв.



















(Нийт: 43)

Монгол дархан