Монголчууд алтыг зохих хүндээ зохино, зохидоггүй хүндээ зохидоггүй гэж ярьдаг. Тиймээс ч алт бол оройд нь хүрэшгүй жаргал, ёроолд нь хүршгүй зовлон гэдэг. Алтыг дэлхий ертөнцийн гагнаас ч гэдэг. Хэрвээ алтыг авах гэж газар шороогоо сэндийлээд байвал байгалийн гамшигтай учирах болно гэж хуучцуул ярьдаг. Алтыг дагаж эрх мэдэл ирнэ гэж үздэг болсон цагаас ямар ч аргаар түүнийг гартаа оруулж авах гэсэн янз бүрийн оролдлого гарах болжээ. Одоогоор
дэлхийд олборлоод байгаа бvх алтны дєрєвний гурвыг нь зєвхєн єнгєрсєн
XX зуунд олзворлосон гэдэг. Энэ нь техник технологийн дэвшилтэй шууд холбоотой юм.
Физик, химийн шинж чанар талаас нь авч vзвэл, алт тємєртэй л адилхан
металл, цахилгаан дамжуулагч, торго мэт уян налархай, хосгvй зєєлєн эд. Алтаар утас
хийгээд дээл хувцас оёж нэхэж болно. Манай Богд эзэн алтан эмжээртэй булган дээлтэй байсан нь одоо ч Богдын музейд буй. Ганцхан грамм алтыг сайн давтаж
чадвал, хааш хаашаагаа нэг метр талбайг тєвєггvй бvрнэ.
Алтны чанарыг сорьцоор илэрхийлэх ба шижир алтыг зарим оронд 24 карат гэж vнэлдэг
бол, манайхны хувьд 999 хувийн сорьцтойг дээд зэргийн чанартайд тооцдог.
Алтны vнийн хэлбэлзэл мєнгєний ханшны єєрчлєлтєд шууд нєлєєлдєг нь
мэдээж. Тухайн орон банкиндаа хир зэрэг их алтны нєєцтэйгєєсєє хамаарч,
єєрийн мєнгєн тэмдэгтийн ханшийг тогтвортой барьж чаддагт л алтны бас
нэг гол ид шид нь байгаа юм.