Арслан нь муурын овгийн том биет махчин амьтан юм. Одоогоор зөвхөн Африк, Энэтхэгийн нутагт тархах боловч, цагтаа Африк, Ази, Европын умард нутаг гэсэн өргөн уудам нутгаар тархан амьдардаг байсан. Араатны хаан арслан ч гэгддэг.Сүрэглэж амьдардаг амьтан ба нэг сүрэгт нэгээс хоёр эрэгчин, гурваас зургаан эмэгчин, бас зулзаганууд байна. Гэхдээ сүрэгтэй болтлоо эрэгчин нь ганцаараа амьдарна. Анааш, тахь, одос үхэр зэргийг барьж иддэг. Хүнд халгүй гэгддэг ч, хүний аминд хүрч байсан удаатай.Эрэгчин нь 2 ойтойдоо хүзүү орчимд нь үс ургаж сүргээсээ хөөгдөнө. Түүнээс хойш өөр сүргийг өөрийн болгож автлаа бие даан өнгөрөөх хэрэгтэй болно. Амьтаны хүрээлэнд ч гэсэн өсч төлжих учир устаж үгүй болох аюул бага ч, төрөл болон тоо нь багассаар байгаа болно. Ховордож байгаа амьтдын нэг.
Энэ удаа хэлэн дээрээ алтан бөмбөлөг тавьсан мөнгөн арслан бүтээснийг оруулав.







