МОНГОЛ ДАРХАН

Энэ л миний хобби юм болов уу

Дуучин хэмээх эрхэм хүндтэй мэргэжлийг эзэмшин ардынхаа сайхан дууг сэргээн дуулж ард түмнийхээ сонорыг мялааж яваа залуу уран бүтээлчдийн нэг бол  дуучин Л.Банзрагч. Түүнийг  “Хобби” буландаа зочноор урисан юм.
-Та манай сонины “Хобби” буланд уригдлаа. Өөрийнхөө хоббиг уншигчдад маань сонирхуулахгүй юу?
-Надад хобби гээд байхаар сүртэй зүйл байдаггүй юм. Харин байгалийн сайханд аялах дуртай.
Найз нөхөдтэйгээ нийлээд сайхан байгальтай газруудаар явах, цэвэр агаарт гарах хэнд ч сайхан байдаг шүү дээ. Тэр утгаараа би хөдөө гадаа их явдаг.
Миний хувьд эх орныхоо 21 аймагт очиж үзсэн. Бас манай улсын хэмжээнд 360 гаруй сум байдаг шүү дээ. Түүний 80 гаруй сумд очоод үзчихсэн. Энэ бол урлагийн л буян.
 Ямар нэгэн зүйл сонирхож цуглуулдаг л байх?
-Мөнгөн эдлэл тэр дундаа аяга, бөгж цуглуулдаг. Мөн морины янз бүрийн тоног хэрэгсэл их цуглуулна. Мөнгөн хазаар, эмээлийн мөнгөн даруулга гэх мэт зүйлүүд бий. Бас заавал мөнгө гээд байхгүйгээр энгийн хазаар ногт, эмээл гэх зэрэг морины хэрэгсэл цуглуулах дуртай. Энэ л миний хобби юм болов уу.
-Цуглуулга чинь хэр арвижиж байна? Ер нь хэзээнээс эхэлж ийм зүйлүүд цуглуулах болов?
-Энэ зүйлүүдээ би оюутан байхаасаа л цуглуулж эхэлсэн. Нэлээд арвин болж байгаа.
Ялангуяа мөнгөн аяга нь бусдаасаа их болсон байх. Манай Монголчууд аягыг дээшээ харсан сав хэмээн бэлгэшээдэг шүү дээ. Тэр утгаар нь арай илүү цуглуулсан юм болов уу.
Энэ л миний хобби юм болов уу.

Эцэст нь Чабу-д амласан амлалтаасаа биелүүлэхээр нэг клип орууллаа.

Эх сурвалж: Улаанбаатар таймс сонин

Цагаан сарын идээгээ засаарай
За нөхөд сайн уу? Их ажлын хажуугаар ганц бичлэг гялс оруулчихая гээд ороод ирлээ. Навсархай блогтоо салхи оруулалгүй овоо удсан байна шүү. Цагаан сар, цалин мөнгө, бууз банш, будаа идээ, ууц шүүс, ундаа идээ гээд ажил ар араасаа ундарсаар л байна уу? Манайхан чинь хямрал гээд л сүржигнээд байсан. Харин ч гайгүй байгаа юм биш үү?  Нэг гэм нь баяраа дөхүүлж байгаад л бужигнах юм. Үндэсний ганц баяраа сайхан тэмдэглэх хэрэгтэй. Цагаан сараа ямар гаргана тэр жилдээ тийм явна гэдэг биз дээ? За  ингээд хамгийн сүүлийн бүтээлээс орууллаа. Авах авахгүй нь хамаагүй санаа оноогоо үлдээгээрэй. Анхны үнэ 8,000,000 гэсэн шүү. 4литрийн багтаамжтай, 70лан мөнгө орсон. Бараг цагаан сарын идээгээ зассан ч болохоор эд байна билээ. Эцэст нь нийт блогчиддоо арван долдугаар жарны “Харшлалт” хэмээх шарагчин  үхэр жилдээ та бүхэн элгээрээ энх амгалан, төрлөөрөө түвшин амгалан байхын өлзийтэй ерөөлийг өргөн дэвшүүлье. Та бүхэн сар шинэдээ сайхан шинэлээрэй.
"Цагаан сарын идээгээ засаарай" цааш унших »
Мөнгөн аяганууд
  Зүв зүгээр сууж байхаар хамгийн сүүлд хийсэн аягануудын зураг орууллаа.
"Мөнгөн аяганууд" цааш унших »
Бүс
Монголчууд сур элдэн боловсруулаад, алт, мөнгө зэрэг өнгөлөг металлаар товруу хийж гоёон, гархи хийж бүсэлдэг явдал саяхан хүртэп байв. Тэд тийм суран бүсийг хийхдээ, адуу, үхрийн арьсыг элдэж 3-4 хуруу өргөн зүсэн. давхар, дан суран бүс үйлдэнэ. Давхар суран бүсний дотор талыг нь дутуу элдсэн ширээр хийж, сайн боловсруулсан гадна талын сур дээр нь товрууг тогтооно. Бүсгүйчүүд бүс бүсэлдэггүй байсан учир эмэгтэйчүүдийг «бүсгүйчүүд» гэж нэрлэдэг болжээ.
Дээлийн бүс бүслэх, тайлах зэрэгтэй холбогдсон ардын зан заншилтай. Дээлний бөс бүс 2,5-4,5 м байхад хүрэлцээтэй гэж үзнэ. Бүсийг бүслэхдээ ямагт нар зөв нэг эргүүлэн үзүүрийг нь баруун ташаандаа хавчуулна. Монгол хүн бүс дээр огт гишгэхгүй, дээгүүр нь алхах ч ёсгүй. Шөнө унтахдаа бүсээ тайлж, аман хүзүү зангиагаар зангидаж, орны дэрний дээд хавьд тавьдаг заншилтай. Бүсийг алив задгай таранхайг бэхлэн батжуулж, салсан сарнисныг эвлүүлж, бүтээх утга агуулдаг гэдэг болохоор монголчууд бүтэх төрийн бүс хэмээн эрхэмлэнэ. Мөн хүн бүсээ өөр хүнтэй солихгүй, харин хар элгийн хүнтэй анд бололцох, хүж барилдах ёс гүйцэтгэх үед бие биеэ итгэж буйн тэмдэг болгон бүсээ солин бүсэлдэг заншил байсан нь эртнээс уламжлагдсан зүйл байна. Монголчууд бүсээ зангидахыг цээрлэнэ. Хэрэв бүс зангирвал тэр чигээр нь гурав хонуулаад, хамгийн ахмад хүнд очин миний бүсний зангиа тайлна уу гэж хүсдэг. Ахмад хүн уг эзнээс юу олсон, үзсэнийг асуухад, бүс зангирсан хүн гурав хоногийн хугацаанд юу үзсэн, олсноо хэлдэг ёстой. Мөн ахмад хүн эхлээд тэр хүний үзсэн, олсон зүйлийн аль бэлэгтэйг тайлбарлаж, уул зангирсан бүсийг тайлдаг байжээ. Европыхон малгайгаа тайлж хүндэтгэл үзүүлдэг бол монголчууд малгай, бүстэйгээ хүнтэй мэндэлж золгохыг хүндэтгэлд тооцно. Эр хүний малгай бүсийг гэрийн эзэгтэй хамгийн хүндэтгэлтэй газар дээдлэн тавьж хадгалдаг заншилтай./эх сурвалж: origo.mn/
"Бүс" цааш унших »
Бөгж
        Ээмэг, бөгж, бугуйвч, бүс, алчуур бол эмэгтэй хүнийг бусдаас ялгаатай харагдууладаг таван гоёл гэдэг. Бөгжийг монголчууд бэлзэг, бөлзөг гэж ч нэрлэдэг ба гэр бүл болсон бол эр нь хаан сүйх, эм нь хатан сүйх бөгжийн ядам хуруундаа зүүдэг байна. Хуруундаа бөгж зүүсэн эмэгтэйн гар цэвэрхэн, дэгжин харагддаг. Ямар бөгжийг зүүсэн гэдгээр нь төдийгүй аль гарын аль хуруундаа зүүсэн байна вэ? гэдэгт их утга учир агуулагддаг. Эр эм ялгаагүй гэрлэсэн бол ядам хуруундаа бөгж зүүдэг. Энэ нь хайрын булаг болох зүрхний артерийн судас ядам хуруунд байдагтай холбоотой. Хурмын бөгжийг ядам хуруундаа зүүдэг ёс нь эртний грекийн үеэс эхлэлтэй гэнэ.  Эрх мэдэл долоовор хуруунд байдагтай уялдуулан долоовор хуруунд ихэвчлэн том шигтгээтэй, үнэтэй бөгж зүүдэг байна. “Эрх мэдлийн бөгж”-ийг баруун гарынхаа долоовор хуруунд зүүдэг хүн ухаалаг, дотроо бодолтой дороо суурьтай, харин зүүн гарынхаа долоовор хуруунд зүүх нь хийрхэгч, эрх мэдэлд шунамхайрагч хүний шинж гэнэ. “Би сайхан, хөөрхөн” хэмээн тунхаглагч байдаг ажээ. Хамгийн урт, хамгийн голын энэ хуруу нь зүүсэн бөгжний үзэмжийг тодотгож өгөх төдийгүй өөрөө өөртөө таалагддагийн баталгаа болж өгдөг байна. Долоовор хуруунд зүүсэн бөгж эзнийхээ догшин ширүүн зан төрхийг илтгэдэг бол дунд хуруун дахь бөгж өөрийн байр суурийг арай эелдэг зөөлөн байдлаар илэрхийлэгч, гэмгүй “биеэ тоогч”-ийн дүр төрхийг илтгэдэг. Мөн гэрлэсэн хүн бэлэвсэрсэн тохиолдолд дунд хуруундаа ядам хурууны бөгжийг зүүдэг. Чигчий хуруу бол бидний “бүтээлч чадвар”-ыг илтгэж байдаг хамгийн “бяцхан ном” юм. Ихэнх жүжигчид, зураачид, загвар зохион бүтээгчид чигчий хуруундаа бөгж зүүх нь  ердийн үзэгдэл гэнэ. Гэхдээ таны урлагын ертөнцтэй ямар ч холбоогүй нэгэн танил чинь чигчий хуруундаа бөгж зүүдэг бол тэрээр бусдаас онцгой харагдахыг хүсэж тэмүүлдэг төдийгүй авьяаслаг нэгэн байж магадгүй юм байна. Манайхан бол гарлагын үүдийг хаадаг гэж сүжиглэн чигчий хуруундаа бөгж зүүдэг байна. Аливаа бөгжийг насны онцлог, гар хурууны хэлбэр, хэмжээ, өмссөн зүүсэнтэйгээ хослуулж зүйх хэрэгтэй.  18-тай охин том алтан бөгж зүйсэн нь нэг сайхан харагддаггүй биз дээ? Арван хуруундаа бөгж зүүсэн хүн бас сайхан харагдах уу? Хүний хуруунд байгаа бөгжийг өөрийн гараар авдаггүй гэдэг. Учир нь тэр хүний өвчин зовлонг өөрийн биед авдаг гэж үздэг. Ингэхэд таны гарын хуруунд бөгж байна уу? Та хэн нэгэнд бөгж бэлэглэж байв уу? Ñîëîíãîñ ìîíåòîîð õèéñýí ýäãýýð øèãòãýýòýé, ñîðüöòîé áºãæ¿¿äèéã çàðíà. Ìîíåò îéðîëöîîãîîð íýã áºãæèíä 10ãð îðñîí. Òóñ á¿ðèéí ¿íý 250.000 òºã
"Бөгж" цааш унших »
(Нийт: 43)

Монгол дархан