МОНГОЛ ДАРХАН

Ё.Бадарч: Дарьганга хийц дахин давтагдашгүй урлалын бүтээл юм
Ё.Бадарч: Дарьганга хийц дахин давтагдашгүй урлалын бүтээл юм


Алтан-Овооны уран зургийг хоймортоо байрлуулсан албан байгууллага, айл өрх Сүхбаатар аймагт цөөнгүй байдаг. Аливаа баяр ёслолын бэлэг дурсгалын дээдэд Алтан-Овооны зураг, алд цэнхэр хадгийн хамтаар залрах нь олонтаа. Хүн бүхний сэтгэлд нийцсэн тэр зургийг урлан бүтээгч нь  зураач Ёндонгийн Бадарч  гэдгийг ч манай аймгийнхан андахгүй. Тэрбээр харин сүүлийн үед хөшөө дурсгал босгох ажилд оюун ухаанаа зориулж явна.  Баруун-Урт суманд гэхэд л  Алунгуа эхийн болон морин хуурын хөшөөт цогцолбор, “Хамгийн дундаас онцгой” дууны суварга барьж босгожээ.


Зураач Ё.Бадарч  хуучин Хонгор сумын төвд “Үхэр уяа” хэмээх намхаан толгойн арын  дэрст хондонд төрсөн гэдэг. Төрж өссөн Онгон таван булаг, Өргөө таван толгойг  ямагт сэтгэл зүрхэндээ тээж явдаг нэгэн.  Угийн зураг зурах хүсэл сонирхолдоо хөтлөгдөн дөчөөд жилийн тэртээд аймгийн Урчуудын салбарт дагалдан зураачаар орж бийр будагтай хутгалдаж зургийн ертөнцөд хөл тавьснаас хойш  тэр л замаасаа хазайсангүй. Түүний уран бүтээлийн гол сэдэв нь эх нутаг, үзэмж тансаг байгаль, Дарьганга ардын ёс заншил, ахуй амьдрал ажээ.  Тэгээд ч  үзэмж төгс  уул усыг  уран зурагтаа амилуулан буулгаж “Дарьганга-1”,”Дарьганга-2”, “Дарьганга-3” гэсэн бүтээлийн цуврал үзэсгэлэнгээ орон нутагтаа болон нийслэл хотод гаргасан байна.

Сүүлийн үед Дарьгангын яруу найрагч Д.Гомбожав, Г.Мэнд-Ооёо, О.Дашбалбар, Д.Нямсүрэн нарын  болон нутгийнхаа алдарт бөхчүүдийн хөрөг, хурдан морьдын зургаар урын сангаа баяжуулжээ.
Зураач Ё.Бадарч Дарьгангын мөнгөн урлал, нэрт уран дархчуудын талаар сүүлийн хорь гаруй жил судалгаа хийж  “Дарьганга хийц” гэсэн нэгэн  ховор сонин номыг хэвлэлд бэлтгээд хэдэн жил болж байна. Тиймээс ч энэ удаад Дарьгангын мөнгөн урлал болоод Дарьганга хийцийн талаар тухалж ярилцсан юм.

-Дарьганга нутгийн мөнгөн урлалын үүсэл хөгжил хэдий үеэс эхтэй вэ?   
 

"Ё.Бадарч: Дарьганга хийц дахин давтагдашгүй урлалын бүтээл юм" цааш унших »
Буриадын Жамбал дархан

ОХУ-ын Буриад улсын ардын зураач, уран бүтээлч, дархан Булат Гэндэнович Жамбалов гэдэг хүний бүтээлүүд гэнэ дээ.

Уг нь сайт нь ажилладаг байсан ажиллахаа байчихаж. http://www.zhambalov.ru хаягаар ажилладаг болохоор нь орж сонирхоорой. Маш олон бүтээлтэй хүн байна лээ. Эмэгтэй хүний үсний даруулга, ээмэг бөгжийг үнэхээр олон янзын хувилбараар, аргагүй л гараа гаргаж урласан байна.

Гурвалжин ертөнц үзэсгэлэн

Монголын Урчуудын Эвлэлийн үзэсгэлэнгийн их танхим Арт галерейд “Гурвалжин ертөнц” үзэсгэлэн 6 сарын 18-нд нээгдлээ. Тус үзэсгэлэнг Монголын Урчуудын эвлэлийн шагналт барималч Л.Гантөмөр, А.Өлзийбаяр, П.Цогтбаатар нар хамтран гаргаж байгаа юм байна.Үзэсгэлэнгийн танхимд тавигдсан үзмэрүүдээс таалагдсан бүтээлээ худалдан авах боломжтой юм билээ. Монголчуудаас илүү гадаадыхан  их сонирхож үзэж, худалдан авалт хийж байлаа. Үзэсгэлэнд “Хатан”, “Талын найраг”, “Гэр бүл” зэрэг Монголын ахуй соёлыг харуулсан 60 орчим бүтээл тавигджээ. Монголын уламжлалт ахуй соёлын төлөөлөл аргамаг хүлэг, алтан ургийн хатад, талын баатар эрийг мод чулуу зэс хайлшаар бүтээсэн нь үзэгчдийн сонирхлыг ихэд татаж байсан.  Барималч Л.Гантөмөр хэмжихүй ухаанаар бүтээлээ урладаг бол П.Цогтбаатар XIII-XIV зууны нэрт хүмүүсийг дүрслэн харуулсан байлаа. Харин барималч Өлзийбаатар бүтээлээ модоор урласан байсан бөгөөд түүний баримал бусдынхаасаа эрс ялгагдаж байв. Надад Гэр бүл хэмээх модон бүтээл, тэр гараа алдлаад дээшээ хараад орилж байгаа эр хүнийг дүрсэлсэн бүтээл хамгийн их таалагдсан. Ертөнцийн сонин хачинг гурван өөр өнцөгөөс, гурван сэтгэлгээ, гурван өөр арга барил, ур ухаанаар илэрхийлж гаргасан үнэхээр сайхан үзэсгэлэн болсон байна билээ. Сэтгэл сэргээж, нүд баясгах үзэсгэлэн энэ сарын 25-ныг дуустал үргэлжилэнэ гэсэн шүү. Цаг зав гаргаад ороод үзэхэд илүүдэхгүй шүү. Үзэсгэлэн үзээд ядарвал гараад цаахан талд нь байдаг грийн ландаас шингэн талхаар сайхан цэнэг авч болж байна лээ шүү. Гэхдээ уржигдар гадаа хүйтэн байсан шүү.

 

Төвдийн Пүрэв дархан
Төвдийн Лази шяньд мужид амьдрах 55 нас Пүрэв дархан өөрийн өвөг дээдсээс өвлөн үлдээсэн Төвд хутга хийх технологиор Төвд хутга хийдэг орон нутгийн нэртэй дархан хүн.
"Төвдийн Пүрэв дархан" цааш унших »
Богдын хүрээний уран Дармаа
Балбаж хийдэг Балбын дархныг oдоо уран хэмээн даян дэлхийд дуурсан ярихад Монгол дархны vнэн дvр хаа нэгэнтээ, тvvний цаана нуугдан хоцрох мэт санагдана. Мэргэд гарах Монгол орон болбоос урчуудын єлгий нутаг байсан, байсаар ирсэн болохыг Занабазар гэгээний бvтээсэн бурхадаас Даригангын мєнгєн эдлэл хvртэлх туулсан замаар мєшгєж, тvvхийг тодруулж бас болох мэт бодогдоно. Ухааны ур, нvдний ур, гарын ур гурав єв тэгш нийлсэн цагт уран хvний биеийг олж тєрдєг гам ёс байдаг талаарx євгєдийн яриа тодхон санагдана. Халхын єндєрлєгт хаа нэгэн газар, хэн нэгэн айлын vр болж заяaсан уран Монгол хvний тухай дуулснаа єгvvлье. Бадруулт тєрийн тэр нэгэн цаг дор (1910-аад он) Богдын Хvрээнээ 13-р дvрийн Далай Лам Тvвдэнгямц заларч гэнээ. Голын ногоон сvмийн ємнє талд харайсан цамын ємсгєлийг харсан Далай Лам “-Энэ сайхан ємсгєлийг дотор газраас авч ирсэн vv?” хэмээн айлджээ. “-Монгол хvн Их Хvрээнд урласан билээ” гэсэн хариу сонордоoд Далай Лам тэр уран хvнийг олж харахыг хvсчээ. Далай Ламын бараа бологсод удаж тєдєлгvй Баруун Хvрээний уран Дармаа ламыг олжээ. Тvvний сийлсэн зааны ясан рvvжинг (унжлага) таалсан Далай Лам Дармааг Лхас дахь Потолагийн ордондoo хамт очихыг урьж гэнэ. Далай Ламын айлдсан лvндэн болохоор “vгvй” гэсэн vг хоолойг нь давсангvй, дагаад Лхас явахаар болсон гэнэ. Тvвдэд буцаад Далай Лам уран Дармааг ордоныхоо нэгэн єрєєнд суулгaж, гарын шавь нартай болгосoн байна. Далай Ламын ордонд очоод уран Дармаа олон сийлбэр хийж єргєсєн ажээ. Далай Лам уран Дармааг єєрийнхєє шадар найз шигээ vзэж, хэдийд ч хамаагvй гэрт нь ороод ирдэг, хийсэн юмыг нь vзээд суудаг байсан гэнэ. Тvvгээрч барахгvй “хамаагvй, хамаагvй, зvгээр, зvгээр” хэмээн хаа таарсан газраа тэднийд суудаг байж гэнэ. Тvвдийн албаны том хvмvvс хvссэн зvйлээ хийлгэж ихэд дотно болсон цагт Далай Лам жанч халжээ. Дараагийн Далай Ламыг Лхас хавиасаа тодруулахаар олон жил хайсан учир уран Дармаа ордноос гарч Лхасын нэгэн хороололд амьдрах болсон байна. Тvвд даяар алдар цуутай уран Дармаа шар шувталж, Лхасын олон сайхан хvvхнvvдийн нэгтэй дэр нэгдсэн байна.
"Богдын хүрээний уран Дармаа" цааш унших »
(Нийт: 42)

Монгол дархан